Хуанли


Бидний тухай

My Photo
INTECH Computer Service
Улаанбаатар, Mongolia
View my complete profile
Tuesday, June 29, 2010

PostHeaderIcon GeForce 8500 XP Gogo

Татах

PostHeaderIcon Avast 4.8 GOGO

Gogo share: Татах
Mediafire share:
Sunday, June 27, 2010

PostHeaderIcon Canon LBP 1120

Татах
Monday, June 14, 2010

PostHeaderIcon Зарим нэг про

yahoo messenger 9Татах
Adobe Reader 7татах
Flash player 10татах
Real PlayerТатах
Friday, June 11, 2010

PostHeaderIcon XEROX Phaser 3117 for Windows XP

татах
Wednesday, June 9, 2010

PostHeaderIcon GMobile Утас болон Модемын бэлдэц

Холбоосруу шилжих

PostHeaderIcon Зарим нэгэн нэр томъёо

Компьютер дэхь файлууд устгагдах , компьютер гэнэт асахаа болих зэрэг нь вирустсэнээс болдог . Вирус нь ихэвчлэн программ файл болон имэйлээр дамжиж ирдэг . Иймээс vv нээс хамгаалахын тулд вирусын эсрэг программыг компьютертээ суулгах шаардлагатай .
Доорх үгнүүд нь интернет, компьютерийн сүлжээ, вирус, хамгаалалтын талаарх хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэллэгүүд юм байна.

@m
Энэ нь MAILER гэсэн үгний товчлол бөгөөд имейлээр тархдаг вирусыг нэрлэнэ. Энэ төрлийн вирус нь таны мейл хаягруу ямар нэг төрлийн файлыг хавсаргасан байдлаар ирнэ.


@mm
MASS MAILER гэсэн үгний товчлол бөгөөд вирус хавсаргасан файлыг нэгэн зэрэг тараадаг.

.exe
Executable гэсэн үгний товчлол файлын өргөтгөл бөгөөд энэ нь бие даан ажилладаг файл юм. Уг файл нь .,bat буюу batch файл болон бусад файлыг ачаалан ажиллаж болно.

.enc
Энэ тэмдэглэгээ нь уг файлыг кодлогдсоныг илэрхийлнэ. Жнь: Worm өөрийнхөө хуулбарыг MIME кодлолоор кодолсон хол дээрх бичиглэл гарна.

.dr
DROPPER гэсэн үг бөгөөд энэ нь тухайн файл вирус болон worm-ийг золиосны компьютертээ үлдээдэг гэсэн үг юм.

.dam
Энэ нь тухайн файл ямар нэг идэвхгүй байгаа вирусыг агуулж байгааг илэрхийлэх ба хэрэв ажиллуулбал аюултай.

ACS
ACS нь гарч байгаа мэдээллийг боломжтой байгаа модемруу чиглүүлэх орж ирж байгааг нь компьютерлуу чиглүүлэх зорилготой сервер юм.

Administrator
Сүлжээний үйл ажиллагааг хянах, засварлах, шинээр үүсгэх, компьютеруудынхаа хамгаалалтыг шинэчилдэг хэрэгтэй программуудын тохиргоог хийх чадвартай сүлжээний гол хүн юм.

Alert
Алдаа болон гэмтэл илрэх зэрэгт автоматаар өгдөг сануулга.

Alarm
Алдаа, гэмтлийн нөхцөл байдлын талаарх дуут болон дүрстэй дохио

Banner grab
Хэрэглэгч сервер болон үйлдлийн системийн талаарх холбоосыг хүлээн аваад серверлуу холбогддог.

Baseline risk
Өөрөө бий болсон нөхцөл байдлаас шалтгаалан эрсдэлтэй арга хэмжээ авах

Bug
Энэ нь нэг ёсны тухайн систем болон програмын үйлдвэрийн алдаа юм. Тухайн програмыг боловсруулах явцад боломжуудыг бүрэн тооцоолоогүйгээс болж үүсдэг.

Client
Сервер талын программын үйл ажиллагааг хэрэглэгчид харуулах мэдээлэл дамжуулахад ашигладаг программ юм.

Client computer
Клиент программыг ажиллуулдаг машиныг хэлнэ.

Cluster server
Сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангахын тулд хэд хэдэн компьютерүүдийг хооронд нь холбосон групп бөгөөд хэрэв нэг нь эвдэрсэн тохиолдолд ачааллаа тэнцүү хуваадаг.

Communications port ( COM Port )
Serial port гэж зарим үед хэрэлдэг. Энэ нь цуваа аргаар мэдээллийг хүлээн авч илгээдэг. Таны компьютерийн ихэнх эд ангиуд дээрх аргад тулгуурладаг.

Concept virus
Энэ вирус нь Word -н документ, template-vvд болон Word 6 программ, Windows 95 системийн Word программийн NORMAL.DOT файлд халддаг. Уг вирустэй MS Word программийн документ файл болон template файлыг нээснээр вирус тархдаг. Идэвхижсэн вирус өөрийгөө автоматаар ажиллуулан Word программийн vндсэн template файл болох NORMAL.DOT файлыг вирустvvлдэг.

Content filtering
Ерөнхий хамгаалалтанд багтах дэд бүлэг бөгөөд текстэнд байгаа үгнээс шалтгаалдаг.

Deploy
Алсаас ямар нэг файлыг тухайн компьютер дээр ачаалах.

Domain
Хэсэг компьютерууд болон төхөөрөмжүүд үндсэн нэг өгөгдлийн санг хуваан эзэшихэд тэднийг нэг нэгээс нь ялгах хэрэгтэй болно. Интиернэтэд хаягууд нь давхардахгүй байхаар зохион байгуулдаг. Жнь .mn

Domain Name System ( DNS )
Сүлжээн дэх мэдээллийг болон TCP/IP Host-уудыг нэрлэх шаталсан систем юм. Жнь Интернэт нэрлэх схемд .com (commercial ) нь олон нийтийн гэдгийг нь илэрхийлж байдаг.

Download
Модем болон сүлжээ ашиглан нэг комьютерээс нөгөөрүү мэдээлэл татаж авах процесс.

Encrypted virus
Энэ төрлийн вирус нь өөрийгөө вирусын эсрэг программудаас нуухын тулд өөрийгөө кодолдог. Энэ нь замбраагүй тайлахад ээдрээтэй байдаг.

Exploit
Программын алдаан дээр суурьлан хийгдсэн хамгаалалт эвдэх түүнчлэн сүлжээгээр дамжин толгой компьютерлуу нэвтрэх боломж олгодог программ, аргыг хэлнэ.

File transfer
Сүлжээ ашиглан файл илгээх явцыг хэлнэ. Илгээх болон хүлээн авах компьютеруудын протоколыг тохируулсан байх ёстой.

False Positive
Вирусын эсрэг програм (Антивирус) таны компьютерт вирус байгааг мөн
Файл болон системийг гэмтээх талаар буруу мэдээлэхийг хэлнэ.

False Nagative
Антивирусын програм вирус олж илрүүлж чадахгүй байгааг хэлнэ.

HLLC
Дээд түвшиний программчлалын хэл ашиглан хийгдсэн, системд өөрийн амархан ачаалах газраа суудаг вирус.

HLLO
Дээд түвшиний программчлалын хэл ашиглан хийгдсэн файлыг дарж бичдэг вирус.

HLLW
Нэгэн төрлийн дээд түвшиний программчлалын хэл дээр бичигдсэн worm-ын төрөл.

Host
1. Сүлжээний үйлчилгээ үзүүлдэг толгой компьютер. Жнь: Принтер, интернэт..
2. Алсаас хэрэглэгч холбогдох мэдээлэл солилцох боломжтой компьютер

Hoax
Энэ нь жирийн нэг тоглоом бөгөөд ямар нэг хор нөлөөгүй зөвхөн таныг чадах гэсэн зорилготой юм. Жнь: таны электрон шуудангаар вирусын сануулга ирэх, танд ямар нэг зөвөлгөө өгөх г.м

HTML
Hypertext Markup Language нь вебийг сүлжээгээр илгээхэд зориулсан кодлол юм.

HTTP
HyperText Transfer Protocol нь файлыг интернэтээр дамжуулахад зорицлсан протокол

Internet Protocol (IP) Address
Компьютерийг TCP/IP сүлжээнд тодорхойлох түүнчлэн мэдээллийг чиглүүлэхэд ашиглагдана. Сүлжээнд холбогдсон бүх компьютерууд өөрийн гэсэн IP хаягтай байх ба энэ нь нэг ёсны тухайн компьютерийн сүлжээн дэхь бүртгэл юм. Энэ хаяг нь цэг-аравтын тооллыг ашиглана. Жнь: (202.45.5.24)

Internet Relay Chat (IRC)
IRC нь олон хэрэглэгчтэй чатын систем бөгөөд нэг дор хэдэн ч хүн суваг буюу өрөөнд орж бөөнөөрөө болон хувийн яриа өрнүүлж болдог .

Internet Requests (IRQ)
Тасалдал буюу IRQ нь компьютерийн эд ангиудыг дохионы тасалдал ашиглан харилцан зохицуулж байдаг.

Internet
TCP/IP протокол дээр суурилсан бүх дэлхийг хамарсан сүлжээний багц юм.

ISDN
Integrated Services Digital Network гэсэн үг бөгөөд телефон шугам ашиглан мэдээллийг 64Kbps хурдаар дамжуулдаг.

ISP
Internet Service Provider буюу интернэтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Мөн түүнчлэн телефон харилцааны үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд ч бас ISP үйлчилгээ үзүүлдэг.

Joke
Таны компьютер гэнэт гацах хэсэг хугацааны дараа хөгжилтэй үйлдлүүдийг хийх зэрэг зугаатай програмыг хэлнэ.

Local Area Network (LAN)
Хэсэг компьютерийг хязгаарлагдмал орон зайд холбон үүсгэсэн сүлжээ. Жнь: Нэг албан байгууллагын дотоод сүлжээ.

Log
Компьютерийн санах ойд болсон үйлдэл процессийг бичсэн бичилт. Logging нь дээрх үйлдлүүдийн бичилтийг хийдэг.

Macro virus
MS-Word, Excel зэрэг ямар нэг хэрэглээний програмын өөрийн дотоод Мacro хэлийг ашиглан бичсэн скрипт код эсвэл програм зэргийг хэлнэ. Зарим макро өөрийгөө хуулбарладаг бол зарим нь документэд халдаж гэмтээдэг.

Memory-resident virus
Вирустэй файлыг ачаалах эсвэл ямар нэг файлд халдсаны дараа санах ойд байрладаг вирусыг memory-resident вирус гэдэг. Харин non-memory-resident вирус нь зөвхөн вирусээр халдварласан файл, программ ажиллаж байх vед л идэвхитэй байдаг.

MD5
Ямар ч урттай нь нэгж мэдээллийг богино тогтмол утга бүхий урттай болгон хөрвүүлэх үйлдэл. Ижил төрлийн мэдээг хөрвуулэхэд ижил хариу гарахгүй .

Module
Тухайн сервер болон компьютерийн нууцлалын тодорхой нэг хэсгийг шалгах

Motivation
Байгууллагын эд хөрөнгийн эвдрэл, хяналтад нүүрлэх аюулууд

Parity
Бүхэл тооны тэгш, сондгой байх чанар

Ping
Интернэтийн хаяг байгаа эсэх, хандалт хийхийг дэмждэг интернэтийн энгийн программ.

Portable Executable (PE)
Энэ нь screen saver (.scr) зэрэг Microsoft 32-бит vйлдлийн системд ажилладаг portable файлыг PE файл гэж нэрлэдэг. PE файлууд нь executable буюу ажилладаг файлууд байдаг Хэдий ч бvх executable файлууд нь portable байх албагүй.

Polymorphic Virus
Антивирусын программд өртөхгүйн тулд өөрийгөө төрөл бүрээр хувилж чаддаг вирусыг Polymorphic virus гэдэг. Түүнчлэн зарим полиморфик вирус нь системээсээ шалтгаалан өөр өөр төрлийн багцлах программийг ашигладаг бөгөөд мөн өөр төрлийн задлах программийг шаарддаг. Үvнээс шалтгаалан нэг вирус өөр өөр төрлийн систем дээр эрс ялгаатай харагддаг байна.

Port
Тооцох машины мэдээлэл авах ,илгээхэд зориулсан техник хангамжийн байршил. Хэрэглээний компьютерт дискний төхөөрөмж, дэлгэц, гар зэргийг холбодог дотоод, модем, хэвлэгч, хулгана зэргийг холбодог гадаад портууп бий. TCP/IP болон UDP сүлжээнд портоор эцсийн цэгийг нэрлэдэг. Жнь: Дээрх сүлжээнд HTTP нь 80 портыг мэдээлэл дамжуулахад ашигладаг.

Proxy
Ямар нэг систем болон программын өмнөөс үйлдэл гүйцэтгэдэг програм хангамж. Голдуу сүлжээнд зориулсан хамгаалалтын систем эсвэл программ байдаг.

Quarantine
Вирустсан гэж сэжиглэгдсэн файлыг тусгаарлах. Ингэснээр идэвхгүй болох ба нээгдэх юмуу ажиллахгүй.

Remote
Алсын зайнд буй компьютертэй холбогдон хянаж буй компьютер.

Risk
Тодорхой хэмжээний хохирол учруулж болохуйц прораммын аюул.

Security services
Сүлжээний болон түүний бүтцийг хянан зохицуулж байдаг мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг хэлдэг.

Serial Transmission
Мэдээллийг нэг утсаар нэг нэг битээр ар араасаа цувуулан илгээх арга юм. Энэ аргыг телефон утасны шугам ашиглан модемыг модемтой холбоход ашигладаг.

Sniffer
Хакеруудын гол зэвсэг бөгөөд энэ төрлийн програмууд нь сүлжээний ачааллыг хянах, мэдээлэл дамжуулах зэрэгт ашиглагддаг.


Threat
Өөрчлөх, устгах, сүйтгэх зэрэг боломжтой ямар нэг нөхцөл, програм эсвэл хүнийг хэлнэ.

Transmission Control Protocol/ Internet Protocol (TCP/IP)
Төрөл бүрийн бүтэцтэй сүлжээн дэхь хоорондоо адилгүй компьютерүүдийг интернэтэд холбоход ашигладаг протокол юм.

Trojan horse
Trojan horse гэсэн хэллэг нь эртний Трой (Troy) хотоос гаралтай бөгөөд энэ төрлийн вирус нь имейлээр ирэхдээ энгийн зураг, screen saver зэрэг файл хэлбэрээр ирэх бөгөөд ачаалсны дараа таны фалыг устгах, системийг эвдэх хакеруудад IRC ашиглан тухайн компьютерийг хянах боломжийг олгодог.

Upload
Файл болон мэдээллийг модем ,сүлжээ, кабель ашиглан өөрийн компьютерээс өөр компьютерлүү илгээх процесс юм.

User account
Систем болон интернет хэрэглэгчийнталаарх мэдээлэл бөгөөд нууц үг, ямар бүлэгт харьяалагддаг, хэрэглэгчийн зөвшөөрөл зэрэг багтдаг. Жнь: Windows NT файл системйин хэрэглэгчийн талаарх дээрх мэдээллийг хадгалж байдаг.

VBS
Visual Basic Script програмчлалын хэл ашиглан бичсэн програм бөгөөд системийн үйлдлүүдийг хэрэглэгчийн оролцоогүйгээр гүйцэтгэх боломжийг олгодог. Жнь: ачаалах унтраах г.м

Virus
Өөрөө өөрөө идэвхижэн түүнчлэн хувилан ажилладаг программ эсвэл код байх ба бусад төрлийн програм, макротой файлд халдан түүнчлэн өөрийгөө нэмж суулган хавсаргадаг.

Vulnerability
Таны системрүү гаднаас халдах нөхцөл үүссэнийг хэлнэ.

Worm
Өөрөө өөрийгөө хуулбарладаг программ. Зарим тохиолдолд hoax, joke зэрэгтэй андуурагддаг. Worm нь системийн програмуудыг ашиглан өөрийгөө хувилан илгээх зэрэг төрөл бүрийн үйлдлийг хийж чаддаг.

PostHeaderIcon Вирусын тухай

Эхэн үеийн вирусууд нь компьютерийн зөвхөн software хэсэг буюу программ хангамжийг гэмтээх зорилготой байсан бол сүүлийн вирусууд нь компьютерийн hardware хэсэг гэж нэрлэгддэг зарим төхөөрөмжүүд BIOS, CMOS setting, hard disk зэргийн үйлдвэрээс бичигдсэн программын хэсгийг нь өөрчлөх болон устгах чадалтай болжээ. Жишээлбэл:
- Basic Input Output System (BIOS) нь компьютер асах үед уншигддаг хамгийн эхний программ. Хэрвээ компьютерийн энэ хэсэг гэмтвэл компьютер асахгүй. BIOS нь motherboard дээр байрлах тодорхой микросхем буюу chip-д байрлана. Тэгвэл W95/CIH-10xx зэрэг вирусууд нь компьютерийн энэ хэсгийг гэмтээдэг.
- CMOS settings нь системийн тухай үндсэн мэдээллийг агуулна. Энэ нь motherboard дээр байрлах тодорхой микросхем буюу chip-д байрлана. Энэхүү chip нь motherboard дээрх тусгай батерейгаар тэжээгдэх бөгөөд системийн цаг, нууц үг, уян диск, хатуу диск, CD-ROM зэрэг төхөөрөмжүүд болон бусад мэдээллийг агуулна. CMOS settings-ийг өөрчилснөөр компьютерийг асахгүй болгож болно. Зарим trojan вирусууд (Troj/KillCMOS-E г.м) CMOS settings-ийг өөрчлөх замаар компьютерийг ажиллахгүй болгоно.
Анхны вирусыг 1981 онд зохиогдсон гэж үздэг.Үүнтэй зэрэгцээд энэ вирусыг устгах зорилгоор анхны anti-virus-ийг Fridrik Skulason зохион гаргажээ.
1986 онд Пакистаны ах дүү Басит, Амжад нар уян дискийн boot sectоr-д агуулагддаг кодыг бичжээ. Энэ код нь компьютерийг уян дискнээс эхлүүлэхэд ажилладаг байв. Энэ нь өөрийнхөө кодыг хувилах чадвартай буюу санах ойд резидент болон байрлаж өөр уян дискийг компьютерт хийхэд тийшээгээ өөрийнхөө кодыг хуулдаг байв. Энэ программ нь өөрийгөө түгээх чадвартай байсан тул үүнийг вирус гэж нэрлэжээ. Гэхдээ энэ нь зөвхөн 360KB-ийн уян дискийг л гэмтээдэг байв.

1990 онд 200 – 500 вирус л байсан бол 1991 онд 600 - 1,000, 1992 оны сүүл гэхэд 1,000 - 2,300 virus, 1994 оны дундуур 4,500 - 7,500 virus, 1996 онд 10,000, 1998 онд 20,000 ялгаатай вирус байсан бол 2000 онд энэ тоо 50,000-ийг нэгэнт давжээ.
Вирусыг ихэвчлэн вирус чухам юуг гэмтээдэг болон хэрхэн гэмтээдэг аргаар нь ангилдаг.

Жишээлбэл вирусыг компьютерийн чухам аль хэсгийг гэмтээдэг вэ гэдэг талаас нь дараах байдлаар ангилдаг.
a) System Sector virus - энэ нь компьютерийг асаах үед эхлэн ажилладаг программыг агуулсан дискийн хэсэг. Энэ талбарт бичигдсэн программыг гэмтээсэн тохиолдолд компьютер асахгүй. Компьютерт Dos Boot Sector (DBS), Partition Sector (Master Boot Record MBR) гэсэн 2 system sector байдаг. Энэ хэсэгт байрласан вирус нь компьютерийг гэмтээж ажиллахгүй болгохоос гадна уян дискээр дамжин тархах өргөн боломжтой байдаг тул түгээмэл тохиолддог.

b) File virus – энэ нь программын файлууд болох ехе, com өргөтгөлтэй файлуудыг гэмтээдэг.

c) Macro virus – энэ нь data file гэж нэрлэгддэг ажлын файлууд болох word, excel, powerpoint зэрэг программуудыг ашиглан бэлтгэсэн файлуудыг гэмтээдэг. Ихэвчлэн захианд хавсаргасан файлаар дамжин тархана.

d) Companion File virus – энэ нь файлуудыг гэмтээдэггүй боловч файлуудын нэр, өргөтгөлийг сольчихдог тул жинхэнэ замбараагүй байдлыг бий болгодог. Жишээ нь эдгээр нь бүх ехе файлуудыг хайн олоод com өргөтгөлтэй болгож өргөтгөлийг сольдог.

e) Disk Cluster virus – энэ нь өмнөх вирустай төсөөтэй үйлдлийг хийнэ. Гэхдээ файлын өргөтгөлийг биш харин тухайн файлуудын байрлах директоруудыг сольчихдог.

f) Source Code virus – энэ нь идэвхтэй байгаа программын кодыг хайн олоод гэмтээдэг.

g) Worm virus – энэ нь өөрийгөө хувилан сүлжээгээр дамжуулах чадвартай программ. Ихэвчлэн үүнийг вирусууд өөрийгөө түгээх зорилгоор ашигладаг.

Мэдээллийн эхийг Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч агентлаг Мэдээлэл технологийн газар http://it.ub.gov.mn

PostHeaderIcon .Net Framework 2.0

Ghost суулгасаны дараагаар .NetFramework-ийг суулгаж байж ажиллана.
Татах